Ойрын өдрүүдийн усархаг борооны улмаас Хараа гол эргээ хальж, аюултай түвшинд хүрээд байсан. Тэгвэл тус сумын “Хөвчийн хүчтэн” клуб болон том оврын автомашины жолоочид нэгдэн иргэдэд туслах, аврах ажиллагаанд сайн дураараа нэгдсэн юм.

Харамсалтай нь “Хараа” голын гүүр нурж гүүрэн дээгүүр аврах ажиллагаанд оролцохоор зорчиж явсан ЗИЛ-131  автомашин унаж жолооч болон автомашин алга болсон тухай дуудлагыг долдугаар сарын 06-ны өдрийн 22:49 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д /42 настай, эрэгтэй/-ыг “Хараа” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

 Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаад эндсэн талийгаачийн гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу