УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдрийн /2023.07.07/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “МАН долоон жил эрх барьж байна. Төмөр замын холболтыг хийхгүй яагаад ингэж удаасан юм бэ. Сүүлийн 7-8 жил уул уурхайн бүтээгдэхүүний оргил үе байсан. Гэтэл үүнийг албаар саатуулж байгаа юм шиг бодлого явуулсан. Эндээс орж ирэх байсан алдагдлыг яах юм.  Үүнд яаж хариуцлага хүлээх вэ?” хэмээн асуув.

Үүнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Та буруутныг их ойроос хайх хэрэгтэй. Тантай Баянхонгор аймгаас хамт сонгогдож, сүүлд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга гэдэг хүн хил дамнасан төмөр зам баривал танк орж ирээд Хятадууд биднийг эзэлнэ гээд пропоганда хийхэд та ард нь алга ташаад зогсож байсан шүү. Яг супер циклийг тэр үед алдсан. 

Төмөр замын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх гэж байхад нь экс ерөнхийлөгч Х.Баттулга зогсоож байсныг монголын ард түмэн мэдэж байгаа. Хэрвээ төмөр замаар түүхий эдээ зөөгөөд эхэлбэл гялгар уутанд хийсэн элс шиг асгараад, бид маш хурдан баялгаа алдаж дуусах гэж байна. Төмөр зам баривал танк орж ирэх гэж байна гэдэг суртал ухуулгын нэвтрүүлгүүд хийж байсныг та мэдэж байгаа. Эзнийг нутгаасаа очиж хайх нь зөв байх. Юм хийх гэж байгаа хүмүүст хөгийн чөдөр тушаа болохоо боль” гэлээ. 

           

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу