Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Старлинк сервисес Монголиа” компанид Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх болон Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгож, өнөөдөр /2023.07.06/ гэрчилгээг гардууллаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бид салбарын бизнесийн бодлогын орчинд салхи оруулж, олон улсын хөрөнгө оруулалт, ноу хауг нэвтрүүлэх боломжийг нээж, иргэд, бизнесийн байгууллагуудад харилцаа холбооны шударга, тэнцвэртэй шийдлийг хүргэхээр ажиллаж байна.
  Ийнхүү Старлинк нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг эрхлэгчдээс хамгийн түрүүнд Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бий болж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс маш их баяртай байна”
Старлинк компанийн Ази номхон далайн бүсийн тусгай зөвшөөрөл болон зах зээл хариуцсан менежер Шарон Занг:
Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхээ гардан авлаа. Монгол Улсын Засгийн газар, ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс манайх шиг ийм компаниудад нээлттэй бизнес эрхлэх, зохистой орчинг нь бүрдүүлэхэд хурдтай, шуурхай ажилласанд талархалтай байна. Мөн ХХЗХ-ныхонд баярлаж байгаагаа илэрхийлье. Бид Монгол улсын иргэдэд өндөр хурдны интернэтийн чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амлаж байна.
Тус компани нь USA, Canada, United Kingdom, Germany, New Zealand, Australia зэрэг 50 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүлж, 4000 гаруй хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгоод байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу