УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.07/ хуралдаанаар Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа нар талаар мэдээлэл хүргэлээ.  

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хаврын чуулганы эхэнд энэ чуулган бол авлигатай тэмцэх чуулган байх болно гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газраас ч энэ чиглэлийг баримталж буй. Тиймээс энэ хүрээнд уг баталлаа. 

Хуулийн агуулгад дараах гол өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, 

  • Эдийн засаг, бизнес, төрөөс олгох хөнгөлөлт зээлтэй холбоотой хориглолтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг болон төрөөс олгох хөнгөлөлт бүхий баталгаа, хандив, зээл хүртэхийг хориглолоо. Мөн эдгээрийг гүйцэтгэгч аж, ахуй нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй.
  • Төрийн албаны удирдах албан тушаал эрхлэхтэй холбоотой хориг тавьсан. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд нь төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглолоо. 
  • Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтын хэсэгт үг нэмсэн.  АТГ, СЕХ гэх мэт УИХ-д ажлаа танилцуулдаг байгууллагуудын дарга, орлогч нар, УИХ-д суудалтай намын дарга нар төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч байхыг хориглолоо. Нээлттэй болон хаалттай тендерийн аль алинд нь оролцохыг хориглож байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу