УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.07/ хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Чоно борооноор гэгч зүйл боллоо. Өнөөдөр УИХ-ын чуулган хаах гэж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг уг нь намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч сая баталчихлаа. 

Бид өнөөдрөөс эхлэн малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр боллоо. Татвар төлөгч хүн бүр улсад төлж байгаа татвараасаа малчдын НДШ-ийн 50 хувийг төлнө гэсэн үг. Ипотекийн зээл, лизингтэй иргэдийн татвар төлж байгаа мөнгөөр бэлчээрээрээ дүүрэн малтай малчны НДШ-ийг төлөх нь.

Өнөөдрийн хувьд төлж болно. Гэхдээ хэдэн жилийн дараа санхүүгийн хямрал боллоо гэхэд ОУВС халамжийн бодлогоо боль гэдэг. Нийгмийн даатгалын шимтгэл одоо 20 хувь байгаа ч цаашид 24, 25 хувь хүртэл өсөж болно.

Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавих боломж бий. Хориг тавихгүй бол миний хувьд хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаас сонгогдсон учраас малчинтай холбоотой заалт дэмжигдчихлээ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу