Нийслэлийн прокурорын газраас Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, түүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Саналыг шүүх 2023.07.06-ны өдөр хянан хэлэлцээд шүүхэд прокурорын ирүүлсэн санал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн яллагдагч Д.Гардидад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргээ биелүүлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Процессын тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу