Туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохионо. Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, цалинтай ээжийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулж хоёрдугаар сарын 12-16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг холбогдох газруудаас сануулсаар буй.