“Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Монголын тайз, дэлгэцийн урлагт 20 гаруй жил хүчин зүтгэж буй тэрбээр 1971 онд Эрдэнэт хотод төрсөн. Улмаар 1997 СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж, хошин урлагийн “Х ТҮЦ”, “Эмоци” зэрэг продакшнд уран бүтээлээ туурвижээ. Мөн тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээж яваа юм.

Тэрбээр хөгжилтэй, хошин тайзны номерууд болон “Сэргээш I, II”, “Шарталт”, “Худалч залуу”, “Ганц бие бүсгүйчүүд”, “Хүүгүй ломбард”, “Омарын эрэл”, “Содура”, “Гурван найз” зэрэг олон уран бүтээлийн дүрээрээ Монголын ард түмний хүндлэлт уран бүтээлч болсон билээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу