Азийн волейболын холбооноос зохион байгуулдаг “Challenge Cup” тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл зургадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд Индонезийн Зүүн Жава эргийн Гресик хотод болж өндөрлөсөн билээ. 

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөл БНХАУ-д өнөөдөр /2023.07.08/ эхэллээ.

Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтоо 10:00 цагаас Макао улсын багтай хийж, 3:0 харьцаагаар ялалт байгуулав.

Онооны харьцааг тодруулбал, 

  • 1-р үе – Монгол 25 : 14 Макао
  • 2-р үе – Монгол 25 : 20 Макао
  • 3-р үе – Монгол 25 : 19 Макао харьцаагаар хожсон юм.

Тус тэмцээнд Өмнөд Солонгос, Австрали, БНХАУ-ын Хонгконг, Макао тэргүүтэй 15 баг оролцож байна. Багууд зургаан хэсэгт хуваагдсан бөгөөд Монгол Улсын баг “D” хэсэгт Филиппин, Макао улсын багуудтай оржээ. 

Улмаар манай баг дараагийн тоглолтоо долдугаар сарын 10-ны 10:00 цагаас Филиппин улсын багтай хийнэ. 

Тэмцээнийг elevensports.com хаягаар шууд дамжуулж байна.

May be an image of 3 people, people playing voleyball and text that says 'JAVE D台中銀行 CHL ÛAGBAK ORMEN TANGS H. MGL MATCH RESULT -MATCH NO. JULY 2023- 3-0 25-14 25-20 25-19 PRELIMINARY ROUND POOL D SAVE MAC :AVC ASIAN VOLLEYBALL CONFEDERATION :AVCVOLLEY ASIANVOLLEYBALL'

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу