Японы Засгийн газар өнөөдөр батлан хамгаалалтын нэмэлт зардлыг нөхөх санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулах “Тусгай арга хэмжээний хууль”-ийн төслийг боловсрууллаа гэж Майничи Шимбун агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжид дурдсанаар, Засгийн газрын 2023 оны төсөвт татвараас гаднах 4 их наяд 591 тэрбум 900 сая иенийн орлогыг батлан хамгаалах зардалд ашиглах боломжтой гэжээ. Хуулийн төслийг өнөөдөр парламентийн доод танхимаар  хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна.