“Азуре Коал Монгол Майнинг” ХХК-аас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10,000 доллар, үзүүрлэсэн бөхөд 5,000 доллар тус бүр гардуулан өгөхөөр болжээ. 
Энэ талаараа тус компанийн захирал С.Мөнхбат Монголын үндэсний бөхийн холбоонд мэдэгдсэн байна. Уг шагналыг долоодугаар сарын 13-ны 11.30 цагт гардуулах аж.
Мөн “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “Заан жимни” авто машиныг шагнал болгон гардуулна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу