Төрийн ёслолын хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, морьт торгон цэргийн дүрэмт хувцас, хэрэгсэл, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчлэж буй аж. 
Тиймээс Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд төрийн хүндэт харуулын морьт торгон цэргүүд шинэчлэгдсэн загварын хувцастайгаар оролцохоор бэлтгэжээ.
Энэхүү хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У. Хүрэлсүх зургаадугаар сарын 12-ны өдрийн 64 дүгээр зарлигаар баталсан байна. 
Төрийн хүндэт харуулын хувцас, хэрэгслийн загварын шинэчлэлийг түүхэн уламжлал, олон улсын жишиг, орчин үеийн загварын хандлага, шийдлийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулж зохион бүтээсэн ажээ.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу