НЭМЭЛТ: Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос Шүдлэн насны хурдан морины уралдааны дүнг танилцууллаа. 

  • Түрүү магнай: Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ
  • Аман хүзүү: Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Партизаны Пунцагбалжирын хурдан хар үрээ
  • Айргийн гуравт: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чимэдрэгзэнгийн Энхбатын сартай хүрэн
  • Айргийн дөрөвт: Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр үрээ
  • Айргийн тавд: Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар хурдаллаа.

Тайлбар: Шүдлэн насны морьдын уралдааны түрүү, аман хүзүү хоёр их ойрхон давхиж орсон бөгөөд тухайн мөчид “Түрүү магнайд Дундговь аймгийн Луус сумын харъяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэн түрүүллээ” гэж хөтлөгч, тайлбарлагч нар мэдээлсэн. Харин морьд барианд орсны дараа Хурдан морины салбар хороо бичлэг ухраан үзэж, Э.Улаанхүүгийн уясан хар шүдлэн аман хүзүүдсэн гэж үзжээ.

Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэн Түрүү магнай болжээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харъяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагжбалжирын хар шүдлэн орсон байна.

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 192 шүдлэн уралдуулахаар бүртгүүлснээс 75 хүлэг шандас сорин уралдсан.


НЭМЭЛТ: Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос Хязаалан насны хурдан морины уралдааны дүнг танилцууллаа. 

  • Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайханы халтар үрээ 
  • Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы тогоруу халзан 
  • Айргийн гуравт: Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Хишиг-Очирын Бөхбатын үрээ
  • Айргийн дөрөвт: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы үрээ
  • Айргийн тавд: Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул Ганболдын Ариунболдын үрээ хурдалжээ.

Айрагдсан морьдын сэрвээниий өндрийг дахин хэмжсэн талаар Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар “Үндэсний баяр наадмын тухай хуульд айрагдсан морьдыг шүдэлнэ гэсэн заалт бий.

Гэтэл ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун сэрвээний өндрийг дахин хэмжих санал гаргасан. Энэ дагуу хязаалан насны уралдаанд айрагдсан морьдын сэрвээний өндрийг хэмжсэн юм. Ингэж хэмжих нь бидэнд маш их хүндрэл учруулж байна.

Тиймээс бид цаашдаа хуулиа барина. Айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хэмжихгүй, зөвхөн шүдэлнэ.

Ер нь цаашид салбар хороо бие даасан байдлаар шийдвэрээ гаргаад, ажлаа толгой мэдээд хийгээд явахгүй бол хэн нэгний нөлөө орж ирвэл бүтэхгүй юм байна” гэлээ. 


НЭМЭЛТ: Энэ жилийн наадамд уралдах морьдыг гараанаас гарахын өмнө сэрвээний өндрийг нь хэмжээд, барианд орсны дараа түрүүлж, айрагдсан морьдынхыг дахин хэмжихээр болсон. Тэгвэл дөнгөж саяхан барианд орж ирсэн хязаалан насны айргийн таван морины сэрвээний өндрийг дахин хэмжлээ. Улмаар түрүүлсэн болон айргийн дөрөвт хурдалсан морьдын сэрвээний өндрийг хэмжээнээс давсан гэж үзэн, хасахаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар түрүүлсэн хээр үрээний эзэн Т.Жаргалсайханы хүү дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Уг нь их сайхан наадам болж байна. Бид морио уралдуулахынхаа өмнө сэрвээнийх нь өндрийг өөрсдөө хэмжээд, дараа нь Хурдан морины салбар хорооноос ч хэмжиж байна. Ингээд хоёр удаагийн хэмжилтээр тэнцээд, барианы зурхайгаас хөдөлсөн. Гэтэл барианд орсны дараа дахин хэмжээд өндөр байна гээд хасахаар боллоо.

Энэ жил түрүүлж, айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хэмжих, шүдлэх дүрэм гаргасан байна. Энэ нь ч зөв байх. Гэхдээ олон түмний нүдэн дээр хэмжээд ногоон асаад уралдуулсан. Гэтэл ирсний дараа хасчихлаа. Өчнөөн жил хөдөлмөрлөөд, хурдан сайхан хүлгүүдээ аавынхаа нэр дээр уралдуулж ирсэн юм. Ийм зүйл болсонд гомдолтой байна” гэлээ.


НЭМЭЛТ: Хязаалан насны морьдын түрүү магнайд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Архангай аймгийн Ихтамир сумын харъяат Т.Жаргалсайханы хээр үрээ улсын наадамд анх удаа түрүүлэв.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын П.Батсайхан халзан үрээ, айргийн гуравт Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач н.Бөхбат хурдан үрээ хурдаллаа.


Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2023.07.10/ хязаалан насны уралдаанаар эхэлж байна. Уг насанд нийт 240 үрээ бүртгүүлснээс 180 орчим нь гарааны зурхайгаас хөдөллөө.

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна. 

2 САНАЛ

  1. Эхний айргын тавын морь бариач нөхдүүдийг хурдан морь цагаан шугам саадгүй давсны дараа дагаж далбагнуулахгүй бол хүний хөдөлмөр морьны хурдыг шууд өөрчилж байгааг бэлхнээ монголоороо нэг харлаадаа дүрэм журмаа хурдан өөрчилөө…….,,,,!!!!сда

  2. Олныг баясгах наадам болхоос олныг бужигнуулах наадам биш л баймаар юм.Косиссынхан анхаарч ажиллах зөв байхаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу