“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр зарлан хуралдуулсан.

Тус ээлжит бус хурлаас Хяналтын зөвлөлийн гишүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг тус тус сонгосон билээ.

Тус бүрэлдэхүүн энэ сарын 7-нд 100 хувийн ирцтэй анхны хурлаа хийж, МУБИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Тогтохбаяр дийлэнх олонхийн саналаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогджээ.

Тэрбээр 2007 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийг Санхүү, менежмент /бакалавр/, 2013 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага /магистр/ мэргэжлээр тус тус дүүргэсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу