Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон дараах гудамж замуудыг хааж, зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар өчигдөр /2023.07.10/ Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Энэ жил төв цэнгэлдэх рүү ирж буй иргэдийг дөрвөн байршлаас нийтийн тээврийн хэрэгсэл тээвэрлэж байна. Үүнд.

Дүнжингарав худалдааны төвөөс найман автобусаар 5 минутын давтамжтайгаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд буюу Нийслэл Хүрээний гудамжийг чиглэсэн хөдөлгөөнөөр иргэдийг тээвэрлэж буй юм.

Нарантуул худалдааны төвийн зогсоол дээр ирсэн 5-7 тээврийн хэрэгслээр таван минутын давтамжтайгаар төв цэнгэлдэх рүү хүргэж байна.

Мишээл худалдааны төвийн зогсоол дээрээс Наадамчдын гудамжаар дамжуулаад тэмээтэй хөшөө, сурын талбай, шагайн талбай урд талд иргэдийг байрлуулах, зөөвөрлөх маршрутаар  явж байна.

Вокзал буюу 1000 автомашины зогсоол дээрээс нарны замаар иргэдийг тээвэрлэж, Энхтайваны гүүр давуулаад төрийн далбаатай тойрог дээр буулгаж байна.

Орон нутгийн замын хувьд Улаанбаатраас-Дархан, Эрдэнэт чиглэлд нэг гүүр байгууламж эвдэрсэн. Мөн Булган аймгийн нутаг дэвсгэр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрүүдээр усны халиа гүйсэн, өөрөөр хэлбэл зорчих хэсгийн баримжаа алдагдсан  байна.

Иймд цагдаагийн алба хаагч нар  дараах замуудад хязгаарлалт тавьж иргэдийг аюул багатай байлгахаар ажиллаж буй юм. Бусад аймгийн нөхцөл байдлын хувьд бороотой байгаа тул цаг үеийн байдлаас хамаараад наадмын өдрүүдэд усны түвшин нэмэгдэх эрслдэлтэй тул Улсын онцгой комисс Шуурхай комиссоор дамжуулаад цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу