Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдөр /2023.07.12/-ийн Соёолон морины уралдаанд 205 соёолон бүртгүүлсэн. Үүнээс 122 морь гарааны зурхай руу хөдөлж, нийт 22 километрийн зайд уралдав.

Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Дархан-Уул аймгийн Г.Ариунболдын 909 дугаартай хурдан хээр үрээ түрүүлэн ирж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Монгол Улсын тод манлай уяач Чулуунбатын хүү Батжаргалын хурдан зээрд үрээ хурдаллаа. Гуравт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар үрээ, дөрөвт Өвөрхангай аймгийн уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн зээрд үрээ, тавд Дундговь аймгийн Сайнцогт сумын уяач Одонбаатарын Болдсүхийн хонгор үрээ хурдлав.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу