Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. 


НЭМЭЛТ: Улсын гарьд М.Бадарч Аймгийн арслан (Улсын харцага цолны болзол хангасан) С.Сүхбатаар долоо давж, шөвгийн дөрөвт үлдлээ.

Мөн Улсын аварга О.Хангай Аймгийн арслан (Улсын харцага цолны болзол хангасан) Г.Ганхуягаар долоо давлаа.

Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын заан Б.Пүрэвсайханыг өвдөг шороодуулж, Улсын заан цолны болзол хангалаа.

Хамгийн сүүлд Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан 60 минут үргэлжилсэн ч хаялцсангүй. Улмаар хөлийн цэцүүд барилдааны идэвхийг харгалзаж үзээд Увс аймгийн Ховд сумын харьяат Даян аварга Н.Батсуурийг давуулах шийдвэр гаргалаа.


Долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амласан бол аварга О.Хангай Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуягийг амласан. 

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбатыг амлаж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар тунан барилдаж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу