БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын бүсийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Өндөр дов газарт байрлах Буга хамгаалах газартай танилцав. Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил нар сайдын хамт ажилласан байна. 

Уг газарт бугын тоо толгойг нэмэгдүүлж, бугын аж ахуйг өргөтгөх асуудлаар Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, судлаачдыг ажиллуулж, хэдэн тоо толгой буга нутагшуулах, бүс нутгийн судалгаа хийлгэхийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэмбилэгт үүрэг болгов.