Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.

Барилдааны долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нар 60 минутын турш барилдсан хаялцаагүй. Улмаар шинэ дүрмээр Хөлийн цэц шийдвэр гаргаж, идэвхээр нь Н.Батсуурийг давсанд тооцсон юм. 

Цэцийн энэ шийдвэрийг наадамчин олон шударга бус барилдаан боллоо хэмээн шүүмжилж байна.

Тэгвэл энэ талаар Улсын арслан Ц.Содномдорж тахимаа өгснийхөө дараа сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрбээр “Дүрэм бол дүрэм юм даа. Уг нь хаялцчихсан бол наадамлахаар ирсэн үзэгч олондоо сайхан. Үзэхээр л байна. Би идэвхгүй барьц аваагүй. Аварга харин сүүлийн 20 минутад барьцаа задлаад байсан.  Нэг нь даваад, нэг нь унавал зөв биз дээ. Харгүй сайхан л үзмээр байлаа” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу