Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. 

Баяр наадамд Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, “Нутгийн буян” группийн бөх, Монгол Улсын гарьд М.Бадарч ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ.

Тэрбээр Архангай аймгаас төрж буй 14 дэх Улсын арслан цолтноор тодорч байна. 

Харин Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, шинээр Улсын гарьд цолны болзол хангаад буй улсын харцага Ц.Бямба-Отгон энэ жилийн баяр наадамд үзүүрлэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу