Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Нутгийн буян” группийн бөх, шинэ арслан Мягмарын Бадарчид “Азуре Коал Монгол Майнинг” ХХК 10.000 ам.доллар гардуулан өглөө.
Мөн наадамд үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Нутгийн буян” группийн бөх, шинэ гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5000 ам.доллар гардуулан өгөв.
Уг шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, МУГЖ Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нарын хамт гардуулан өглөө.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2 САНАЛ

  1. Хужаа нар Монгол бөхчүүдийг хүртэл худалдаж авахаар шийджээ.

  2. Хөдөлмөрийг нь үнэлсэнд баярлалаа!! Аварга болцгоогоорой гэж ерөөе!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу