Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадамд зориулсан сонгомол дунд насны хурдан морины уралдаан Хүй долоон худагт болов.

Сонгомол дунд насны уралдаанд нийт 98 хурдан хүлэг шандас сорихоор бүртгүүлжээ. Үүнээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Л.Батсайханы хурдан сартай зээрд үрээ түрүүлж, түмний их баяр наадамд торгон жолоогоо өргүүлэв.

Аман хүзүүнд уяач Д.Жаргалсайханы хээр үрээ хурдалсан бол айргийн гуравт М.Цолмонгийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн заамар сумын уяач Пүрэвийн хээр үрээ, айргийн тавд Билгүүнтөгсийн бор үрээ тус тус хурдалж, түмэн олноо баясгажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу