Хүй долоон худагт өчигдөр (2023.07.13) болсон Уяачдын наадамд зориулсан сонгомол бага насны хурдан морины уралдаанд 114 морь бүртгүүлснээс 108 нь гарааны зурхайгаас хөдөлжээ.

Үүнээс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Ч.Тамирын 772 дугаартай хээр үрээ түрүүлж, түмний их баяр наадамд торгон жолоогоо өргүүлсэн байна.

Уралдааны аман хүзүүд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Л.Даваанямын хээр, айргийн гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Ч.Ганцогтын хонгор, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Агваасүрэнгийн сартай хүрэн, айргийн тавд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Д.Ганбаатарын хүрэн халзан үрээ тус тус хурдалж, түмэн олноо баясгажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу