Уяачдын наадамд зориулсан хурдан морьдын уралдааны эрлийз дээд насанд нийт 87 морийг бүртгүүлснээс 71 нь гарааны зурхайгаас хөдөлжээ.

Энэхүү уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат Дугаржавын Ганзоригийн 8 дугаартай буган халтар (унаач: Баянмөнхийн Ган-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй) түрүүлсэн байна. Харин Төв аймгийн Алтанбулаг сумын харьяа САУ Гансүхийн Хадбаатарын 167 дугаартай бор халзан (унаач: Цэцгээгийн Дөлгөөн, 10 настай, эрэгтэй) аман хүзүүджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Монгол Улсын алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы 1004 дугаартай бор дором (унаач: Нямдоржийн Билэгсайхан, 11 настай, эрэгтэй) айргийн гуравт орсон бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын уяач Жавын Бэгзийн 507 дугаартай хээр (унаач: Бадарчины Отгонбаяр, 11 настай, эрэгтэй) айргийн дөрөвт орсон байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат, аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын 555 дугаартай элбэг хээр (унаач: Цэнгэлийн Болд-Эрдэнэ, 11 настай, эрэгтэй) айргийн тавд оржээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу