Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нуурууд хүчтэй үерлэж хот хоорондын автозам, гүүр эвдэрч зорчих хөдөлгөөнд саад учирч байна.

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай хатуу хучилттай авто замын 7-8 дахь км-т өчигдөр буюу 2023 оны долдугаар сарын 13-ны өдрийн 16:30 цагийн үед уулын үерийн ус давж, зорчих хөдөлгөөн саатжээ.

Иймд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас иргэддээ дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулжээ.

Онцгой байдлын ерөнхий газраас 

-Хөдөө орон нутгийг зорьж буй иргэд, тээвэрчид үерлэсэн гол нуурын ус руу автомашинаар гатлах оролдлого хийхгүй байх,

-Үeрийн ус автоазам, гүүрийн суурийг гэмтээж, сэтэлсэн байдаг тул эрсдэлтэй алхам хийлгүй хүлээцтэй байж аюулгүй байдлаа хангаж зорчихыг нийслэлийн онцгойлон анхааруулав.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу