Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадам өндөрлөж, Уяачдын баяр наадам өчигдөр (2023.07.13) дэнж хотойтол сайхан боллоо.

Энэхүү баяр наадмын бөхийн барилдаанд улсын начин Б.Бадамсүрэн, Ш.Дарханбат, аймгийн арслан М.Бямбадорж, Т.Занданбат, Д.Ганцоож тэргүүтэй 64 бөх хүч үзэн барилдав.

Уяачдын наадамд Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, аймгийн арслан Д.Ням-Очир түрүүлж, улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэсэн бол их шөвгийн гуравт аймгийн арслан Д.Алтанцоож шалгарлаа.

Түрүү бөх Д.Нямдорж Цэнхэр сумынх бол Улсын баяр наадмын түрүү бөх мөн Цэнхэр сумынх юм.

Уяачдын баяр наадмыг 60 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн бөгөөд Улсын баяр наадамд цол аваагүй бөхчүүд, айрагдаагүй морьд хүч, хурдаа сорьдог “Бага наадам” юм.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу