Япон улсын нийслэл Токио хотод Олон улсын физикийн 53 дугаар олимпиад энэ сарын 10-17-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцсоноос Монгол Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрт шалгарлаа. 

Монгол Улсын багаас сурагч О.Анирчулуу /Сант сургууль/ мөнгөн медаль, Г.Азжаргал /Сант сургууль/ хүрэл медаль, Г. Батбаяр /Шинэ үе сургууль/ хүрэл медаль, Л.Дөлгөөн /11 дүгээр сургууль/ шагналт байрт шалгарсан юм. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу