“Жем интернэшнл” группын нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр болж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.

Их шөвөгт улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Ө.Даваабаатар нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Л.Лха-Очир, Ц.Мөнхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.