Энэ сарын 13-наас эхлэн Дорноговь аймгийн нутгаар орсон усархаг борооны улмаас УБТЗын Өргөн сум дахь 39 дүгээр зөрлөг хоорондын замын далан үерийн усанд угаагдаж, Сайншандаас Хамарын хийд явах авто зам борооны улмаас сэтрээд байгаа тул зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж  тодорхой  шийдвэрийг гаргаад байгаа юм. Аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замыг шуурхай сэргээн засварлах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулж буй. 

Тээврийн хэрэгслээр иргэдийг эрсдэлгүй зорчуулах, зам маршрутыг шинээр гаргахад Зүүнбаянгийн Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Дэлгэрбаясах зам ХХК, Дорноговь аймгийн АЗЗА ТӨХК-ийг дайчлан ажиллаж байна. Иргэдийг тогтоосон маршрутын дагуу сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу