Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үерт өртсөн орон сууц, нийтийн эзэмшлийн гудамж талбайд, Сэлбэ, Дунд голын ай савд үе шаттайгаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг  давтамжтайгаар зохион байгуулж буй.

Ариутгал, халдваргүйтгэлийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын  улсын /ахлах/ байцаагч нар долдугаар сарын 8-аас 16-ны өдрүүдэд лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  • УСУГ-ын харъяа Баянгол, УСАТ, Нисэх, Биокомбинат, Төв, Чингэлтэй, Дамбадаржаа гэсэн 7 бохир ус цэвэрлэх байгууламжид орж ирж байгаа болон цэвэрлэсэн бохир уснаас хими, нян судлалын нийт 28 дээж

  • УСУГ-ын харъяа Нийслэлийн ундны усны 6 эх үүсвэр, 80 ус түгээх байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн 11 гүн өрмийн худгийн уснаас хими, нян судлалын нийт 194 дээж;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлын түвшингээр тогтоогдсон нийт 74 цэгээс

“Сонсголонгийн гүүр, Хархорин зах, Нарны гүүр, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Дулааны 2, 3 дугаар цахилгаан станц, Гандан, Толгойт, Ханын материал, Баянхошуу, Энхжин худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэг дэх Сод Монгол шатахуун түгээх станц, Төв цэвэрлэх байгууламж, 10 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүрэг дэх 8 дугаар байр, 32-ын тойрог, Долоон буудлын үйлчилгээний төв, Ерөнхий боловсролын 58 дугаар дунд сургууль, Дамбадаржаа, 100 айл, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Зүүн Сэлбэ, Сүхбаатарын талбай, Улсын Их дэлгүүр, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, СУИС, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шувуун Фабрик, Биокомбинат, Нисэх, Яармаг, Харгиа цэвэрлэх байгууламж, 19 дүгээр хороолол, Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургууль, Хонхор, Амгалан, Эрдэнэтолгой, Нарантуул зах, Офицеруудын ордон, Улаанхуаран, Шархад, Да хүрээ зах, Сансар, Маахуур толгой”

Дарь-Эх орчмын 45 цэгийн хөрснөөс хими, нян судлалын нийт 90 дээж тус тус авч холбогдох стандартын шаардлагад нийцэж буй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Стандарт хэмжилзүйн газрын Нийслэлийн төв лабораторид шинжлүүлэхээр болжээ. Одоогоор шинжилгээний нэгдсэн хариу гараагүй байгаа юм.

Халдваргүйжүүлэлтийн ажлыг тусгай зөвшөөрөл бүхий 9 компани хийж гүйцэтгэсэсэн ба Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 1 цэцэрлэг, 155 орон сууц, тэдгээрийн 340 орц, хонгил, зоорийн давхар, гадна талбай, хүүхдийн тоглоомын талбайн нийт 1.068.644 м.кв талбай, Сэлбэ голын ай сав дагуух нийт 1.1390.00 м.кв хөрсөнд нийтдээ 2.207.644 м.кв талбайд клорсепт, просаны 0.1%-ийн уусмалаар  халдваргүйжүүлэлт хийгджээ.

Нийслэлийн ундны усны эх үүсвэрээс авсан шинжилгээний хариунд ” Нийслэлийн ундны усанд ямар нэгэн бохирдол илрээгүй бөгөөд цаашид хэвийн хэрэглэж болно” гэсэн дүнэлт гарсан тухай НЭМТ-ийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын, улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэл тайлбарласан юм.

Мөн Сэлбэ, Дунд голын голуудын ай савд үерээс үүссэн хог хаягдлыг иргэдийн сайн дурын бүлгийнхнээр цэвэрлүүлсэн байна. Ариутгалын бодис, уусмал  нарны хэт их туяанд ууршиж үйлчлэл нь багасдаг учир нарны тусгал бага үеүүдэд  халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуусан тухай мэргэжилтнүүд тодотгосон юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу