Зуун жилийнхээ ойн баярын босгон дээр Төв аймаг 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ Монгол Улсын “Шилдэг аймаг” боллоо.

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн байна.

Төв аймаг 2002, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2013, 2019, 2020 онд нийт 9 удаа “Шилдэг аймаг”-аар шалгарч байсан бол энэ удаагийн шагналыг хүртсэнээр их түүхийн хугацаанд нийт 10 удаа “Шилдэг аймаг”-аар шалгарч байгаа аж.

Төв аймаг 1923 онд байгуулагдаж Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог билээ. Аймгийн ИТХ-ын 2020 оны 2 дугаар хуралдааны 1-р тогтоолоор батлагдсан “Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-ийн 37 зорилт 173 арга хэмжээний хэрэгжилт 91.7 хувьтай байгаа юм. 

Дашрамд дурдахад Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 26-28-ны өдрүүдэд болох билээ. “Баяр наадмын үеэр нийтийн хоол үйлдвэрлэл,сумдын брэнд бараа бүтээгдэхүүн худалдаалж буй иргэд, аж ахуйн нэгжүүд болон автомашины зөвшөөрөлд төлбөр хураамж авахгүй” хэмээн аймгийн удирплагууд шийдвэрлэсэн байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу