Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр (2023.07.17) болж, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагуудыг томилсныг танилцуулсан байна. Тодруулбал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр нар томилогджээ.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ОТГОНСҮХ

Боловсрол:

1989-1999 онд Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургууль

2001-2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Философи, нийгэм, улс төр судлал бакалавр

2011-2013 онд Удирдлагын академийн Нийгмийн ухааны магистр

2014-2015 онд АНУ-ын Saint Thomas University Олон улсын хуульч

2018-2020 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Механик инженерийн магистр мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

2009-2012 онд Өвөрхангай аймаг, Хархорин сумын Засаг даргын орлогч, Засаг дарга

2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сайдын зөвлөх

2017 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн захирал

2017-2019 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ний захирал

2019-2020 Нийслэлийн Зам тээвэр хариуцсан Засаг даргын орлогч бөгөөд, төслүүдийн удирдагч

2020-2021 онд Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга

2021-2022 Замын-Үүд дэх гаалийн газрын дарга

2022-2023 Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар

2023 оны долдугаар сараас эхлэн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БУДБАЯР 

Боловсрол:

1984-1994 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль

1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй.

Ажилласан байдал:

1998-1999 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч

2002-2004 онд ХБНГУ-ын  “FFS” банканд эдийн засагч

2004-2006 онд Улаанбаатар банканд ахлах эдийн засагч

2006-2009 онд “Кредит Монгол” ХХК-ийн зээлийн газрын захирал

2009-2012 онд “Женерал Финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2012-2016 онд “Цэлмэг Ази Констракшн” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал

2017-2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн  захирал

2023 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл “МТЗ” ТӨХК-ийн эдийн засгийн албаны дарга

2023 оны долдугаар сараас “ТТЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу