Цахим орчинд маш олон дагагчтай О.Осоржамаагийн фэйсбүүк хуудсыг Монгол ардын нам худалдан авчээ. Өдгөө 117 мянган дагагчтай Осоржамаагийн хуудсаар дамжуулан ард иргэдтэйгээ ажиллахад илүү ойрхон байсан бололтой.

Ямартай ч тус хуудсыг худалдан авч, намынхаа нэр, логог нүүр зураг дээр нь байрлуулж, нэрийг нь солигдохыг хүлээж байгаа бололтой.

Осоржамаа фэйсбүүк орчинд уйлж дуулж, олон мянган хандалтаараа муухан урлагийнхнаас илүү байдаг нь нууц биш. Түүний хуудсыг дагагчид эхнээсээ дургүйцлээ илэрхийлэн, нэг нэгээрээ гарч буй харагдана.

МАН иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ мэдэж байсан болов уу? Гэхдээ л ийм их хандалт болоод нийгмийн “энэ хэсгийг л дагуулчихвал болно” гэсэн өнгөцхөн бодол МАН-ын цүнх баригч нарт байсан бололтой. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу