Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийгдэж байна.
Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байгаа аж. Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг 2023 оны долоодугаар сарын 21-ний өдөр гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн хоёр инженер, нэг жолооч нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу