Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын А/97 тоот тушаалын дагуу үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 8-16-ны хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд тасралтгүй үзүүлж ажиллажээ.
Энэ талаар ГССҮТ-өөс “Энэ хүрээнд долдугаар сарын 11, 14-ний өдрүүдийг ажлын өдөр болгон Амбулаторийн тасагт нийт 290 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 76 төлөвлөгөөт мэс засал орсон байна.
Баяр наадмын өдрүүдэд Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 4,796 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Орон нутагт осол гэмтэлд өртөж биеийн байдал маш хүнд байгаа, нисэх онгоцоор яаралтай тээвэрлэгдэх заалттай 12 иргэнийг ГССҮТ-ийн нисэх талбайд тээвэрлэн авчирснаас том хүн 8, 0-18 насны хүүхэд 4 байна.
Мөн алсын дуудлагын дагуу ГССҮТ-ийн эмч нарын баг Сүхбаатар, Өвөрхангай аймагт очиж ажиллахдаа гавал тархи болон цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтэлтэй хоёр иргэнд мэс засал хийжээ” хэмээн мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу