Нийслэлийн прокурорын газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан билээ. 

Тэгвэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.02.06/ түүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд хилийг хориг тавьж, Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо. 

АТГ-аас түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх үндэслэлээр яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг.