Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой төмөр зам” 2030 он гэхэд 7.4 сая мод тарихаар төлөвлөн, ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын дагуу Тавантолгой, Гашуунсухайт өртөө, 6 зөрлөгт эхний ээлжид сухай 1500, улиас 600 ширхэгийг тарьсан байна.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр “Эрс тэс уур амьсгалтай говийн бүсэд төмөр замыг элс дарж, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулах эрсдэлээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн сэргийлэх төдийгүй цөлжилтийн эсрэг нэн тэргүүнд авах арга хэмжээ бол мод тарих юм. Хавар суулгасан эдгээр суулгацын ургалтын үеийн усалгааг саарал ус ашиглан, компанийн бүх газар, хэлтсийн ажилчид хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ургалт сайтай байна. Тариалалт хийсэн хөрсний үржил шимийг сайжруулах, модны ургалт, ногоон массыг нэмэгдүүлэхийн тулд гумины бордоогоор бордож, байгаа нь үр дүнгээ өгч байна” гэлээ. Мөн тэрбээр “Цаашид компани 2030 он гэхэд зорьсон зорилгодоо хүрэхийн тулд жил бүр шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно” гэж онцлов.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу