Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өчигдөр буюу долдугаар сарын 18-ны 22:40 цагаас 20 минут орчим түр зуурын усархаг бороо оржээ. Үүний улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Өлгий суманд очиж, нийт 55 айлын хашаа, байшин усанд автсаныг тогтоож, усыг соруулан гаргах арга хэмжээ авч ажиллаж буй аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу