НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13.00 цагт болов. Тохиролд энэ оны зургаадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулсан юм. 

Энэ хугацаанд и-баримт аппликэйшнд нийт 42,479,700 ширхэг НӨАТ-ын баримт бүртгүүлжээ.

Өнөөдрийн тохирлоор нийт 42,745 азтан шалгарчээ. Үүний 35 мянга нь нийслэлээс тодорсон аж. Мөн 5-30 сая төгрөг хожих нэг азтан тодорлоо. Азтаны бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч сугалааны дүн тодорхой болох юм. 

Таарсан оронгоор нь ангилбал, 

3 орон таарсан 38489
4 орон таарсан 3818
5 орон таарсан 438
6 орон таарсан 58
7 орон таарсан 4
8 орон таарсан нэг ширхэг баримт тус тус тохиролд шалгарав. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу