Монгол иргэд БНХАУ-д визгүй зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн улмаас ажилласан хугацааныхаа цалинг авч чадахгүй, залилуулах зэрэг тохиолдол гарч байгаа аж. Иймд тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Үүнд “Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5,000-10,000 юаниар торгодог. Хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 50,00-20,000 юаниар торгох хуулийн заалттай. Иймд БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, “Ажилд зуучилна”, “Цалин урамшуулал өгнө” гэсэн хувь хүнд залилуулахгүй байхыг анхааруулж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу