“Каптиал” банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эргэн төлүүлэхтэй холбоотой тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр (2023.07.19) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон. Эх сурвалжийн мэдээлснээр, шүүх хуралдааныг долдугаар сарын 26-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас А.Ариунболд нар нь Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас Капитал банкийг төлбөрийн чадваргүй болгосон.

Мөн тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 (Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах)-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу