Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манипуляц хийж, олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлсэн. 

Дээрх шалгалтын хүрээнд нэр бүхий хүмүүсийн оффис болон гэрт нэгжлэг хийж, хоёрдугаар сарын 1-2-нд шилжих шөнө тус хэрэгт холбогдуулан  шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан.

Тэгвэл О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас харьяа шүүхэд хүргүүлсэн бөгөөд тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх хурал өнөөдөр /2023.02.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, О.Мөнхжин нарыг суллаж, хилийн хориг тавилаа.