Америкийн нэрт загвар өмсөгч Жижи Хадид өнгөрсөн долоо хоногт найзын хамт хувийн онгоцоор Кайманы арлуудыг зорьжээ. Албаныхан тэдний ачаа тээшийг шалгаж үзээд, “махируан бэлтгэх сав суулга” олсон гэж орон нутгийн “Кайман Марл Роуд” сайт мэдээлжээ.

Тус сайт супер модель болон түүний найзыг “Хар тамхи импортолсон, марихуан бэлтгэх сав суулга оруулж ирсэн” хэрэгт сэжиглэн баривчилж, хорьж саатуулсны дараа батлан ​​даалтад гаргасан” гэж мэдээлсэн байна.

Жижи Хадид, түүний найзад холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 12-нд болжээ. Шүүх хурлын үеэр тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс 1000 ам.доллароор торгох шийдвэр гаргасан байна.

Загвар өмсөгчийн төлөөлөгч “Rolling Stone”-д ярилцлага өгөхдөө “Жижи Нью-Йорк хотод хууль ёсны дагуу худалдаж авсан марихуаныг эмнэлгийн зөвшөөрлийн хамт авч явсан. Гранд-Кайманд 2017 оноос хойш эмнэлгийн зориулалтаар мариухан хэрэглэхийг хуульчилсан. Жижи амралтын өдрүүдээ арал дээр өнгөрүүлсэн” гэж мэдэгджээ.

Загвар өмсөгч бүсгүй энэ явдлаас хойш юу ч болоогүй мэт “Бүх зүйл сайхан байна” хэмээн бичиж, амралтаараа авахуулсан зургуудаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу