Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт байрлах “Хараа” голын гүүрний 8 тулгуур баганын 1 дүгээр тулгуур нурсан. Мөн аврах ажиллагаанд сайн дураараа оролцож байсан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 8-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөх арга хэмжээг зохион байгуулсаар байна.
Энэ хугацаанд нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, Хараа голын гүүрний урд хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг ханган аажилажээ.

Мөн Мандал сумын Онцгой комиссоос шийдвэр гарган Хараа голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барих ажлыг долдугаар сарын 19-ний өдрөөс эхлүүлж байгаа аж.

А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу