“Оюутолгой ХХК-д үндсэн ажилчнаар ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр 2022 онд орон нутгийн 39 иргэнээс нийт 256 сая төгрөгийг залилан авчээ.  Энэ хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй эх сурвалжид итгэхгүй байх, бусдын данс руу мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.