ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг болон бусад тасгийн эмч нар Япон улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтран ой найман сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ.

Төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй, Ховд аймгийн хүүхэд тус эмнэлгийн хяналтад байсан бөгөөд зургаадугаар сарын 10-нд уг мэс заслыг хийсэн байна.

Хүүхэд мэс заслын дараах эмчилгээ хийлгэж, эмнэлэгт сар хэвтсэний дараа биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарч байгаа аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу