Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан, шүүгдэгч С.Батдөлд 12 жилийн ял оноосон. С.Батдөл УБТЗ-д орлогч даргаар ажиллаж байхад гэрээс нь 7.3 тэрбум төгрөг илэрч, төмөр замын маш том хулгайн нэгээхэн хэсэг болж нийгмийг шуугиулж байв.

Дарханы залуу болох С.Батдөл нь Сангийн сайд Б.Жавхлантай тун ойрхон явж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлдэг. Сайд Б.Жавхлан Дархан-Уул аймгийн 10 жилийн сургуулийн нэг ангийн найз Д.Баярбатыг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилуулаад байна. Сангийн сайдын мөнгө дагасан томилгоонуудын нэг нь энэ юм.

Д.Баярбат нь түүний маш ойрын хүн гэгддэг. Нэг ангийн найзуудыг яаж ч хол гэж хэлэх билээ. Тиймдээ ч “Монгол росцветмент”-ийн Ерөнхий нягтлан бодогч, “Эрдэнэс Монгол” компанийн Санхүү хариуцсан дэд захирал зэрэг албаар шагнуулан дэвшсэн бөгөөд “Эрдэнэс силвер” ХХК,-ийн ТУЗ-ийн даргын албыг давхар хашиж байв.

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Баярбат сайд найзын буяныг эдэлж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, үйлдвэрийг самарч яваа талаар үйлдвэрийнхэн ярих болсон байна.

Ямартаа л “Баярбат нэг л өдөр Батдөл болно шүү. Тэр үед том найз нь өөрийгөө мулталж, өөрийг нь явуулахыг мэдэхгүй л байна даа” хэмээн жиг жуг хийх болсоор хэдэн сарын нүүр үзээд байна. Их мөнгөний үнэр эзнээ хүртэл цустах аюултайг одоо болтол мэдээгүй байна гэж баймааргүйсэн.

Сангийн сайд Б.Жавхлангийн мөнгө дагасан томилгоонуудын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу