Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр /2023.07.20/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж байна. Шүүх хурал дөрвөн удаа хойшилсны эцэст өнөөдөр болж буй юм.

Эргэн сануулахад, Ц.Хуланг өнгөрөгч нэгдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа билээ.

Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд зааснаар гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар прокуророос түүнд 12 жилийн хорих ял төлөвлөөд буй юм.

Яллагдагчаар татсан хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Х.ТҮШИГ

3 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу