ОХУ-ын “RaHDit” бүлгийн хакерууд дахин Украины Аюулгүй байдлын албаны 1700 ажилтан, мөн тус улсын Тэнгисийн цэргийн хүчний 2000 цэргийн албан хаагчийн мэдээллийг нийтэлжээ.

Тэд Украины Аюулгүй байдлын албаны ажилтнуудын мэдээллийг ил болгон нийтэлснээ “Крымын гүүрэн дээр гарсан террорист халдлагын хариу арга хэмжээний нэг хэсэг” гэж мэдээлсэн байна.

Хакерууд мөн Украины далайн нисгэгчгүй онгоцонд зориулж хандив цуглуулдаг “UA Cats Division” сайн дурын байгууллагын гишүүдийн мэдээллийг ч нийтэлжээ.

Украины тал долдугаар сарын 17-ны шөнө Крымын гүүр рүү нисгэгчгүй хоёр онгоцоор дайрсны улмаас Белгород мужийн оршин суугч эхнэр, нөхөр хоёр амиа алдаж, 14 настай охин бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Гүүрний автомашины хэсэг эвдэрсэн тул намар гэхэд хоёр талын хөдөлгөөнийг сэргээхээр ажиллаж буй аж.

“RaHDit” бүлэг өмнө нь Украины Аюулгүй байдлын албаны офицерууд, мөн тус улсын үндсэрхэг үзэлтнүүд, дайчдын тухай мэдээлэл, ОХУ-ын эсрэг тулалдаж буй НАТО-гийн офицерууд, хөлсний цэргүүдийн мэдээллүүдийг олон удаа нийтэлж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу