“Майкрософт”-оос компаниудад зориулсан “Bing Chat Enterprise” хувилбарыг өнгөрсөн мягмар гараг (2023.07.18)-Т танилцууллаа. Энэ нь Bing-ийн илүү аюулгүй, өндөр нууцлалтай хувилбар бөгөөд компанийн дотоод мэдээллүүдийг аюулгүй хуваалцах боломж олгосноороо давуу талтай ажээ.

Bing Chat Enterprise нь “Хэрэглэгчийн мэдээллийг өгөгдөлд хадгалахгүй, Майкрософт сервер рүү илгээхгүй, мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглахгүй” гэж тус компани мэдэгджээ. “Майкрософт” компанийн дэд ерөнхийлөгч, хэрэглэгчийн маркетингийн ахлах ажилтан Юсуф Мехди CNN-д өгсөн ярилцлагадаа “Таны мэдээлэл байгууллагаас гадуур алдагдахгүй” хэмээн хэлсэн байна.

Хэрэглэгчдэд зориулсан Bing Chat хувилбар нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор хувийн мэдээллүүдийг сервер рүүгээ илгээдэг. Харин шинээр танилцуулагдсан Bing Chat Enterprise хувилбар нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хадгалж авдаггүй учир сервер рүүгээ илгээж ашиглахгүй, мөн өмнө дамжуулсан мэдээллийг санахгүй учир дахин сэргээх боломжгүй болох юм.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу